 Хуучир хөгжим нь монгол ардын үндэсний чавхдаст, хилт хөгжмийн нэгэн төрөл зүйл хөгжим юм. Хөгжим судлаач Г.Бадрах монгол хөгжмийн түүх номондоо, "Хи" аймгийн хүн үйлдсэн гэжээ. Энэ "Хи" гэдэг нь эртний Дорнот монголын "Кидан" угсааны нэг аймгийн нэр байсан бололтой. Хуучир олон янзын нэртэй. Үүнд: Төв халхад хуур хийл гэж байгаад хожуу үеэс хуучир гэх болжээ. Хотхойд , дархад зэрэг умарт монголынхон "Хялгасан хуур", "Бисанз", Дорнод монголын үзэмчин "Аралт хуур", "Жастуу хоор" гэдэг. Өмнөд монголын сөнөд "Дөрвөн чихтэй хуур", хорчин "Хорае", өрнөд монгол... |